Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе
Цагаан сүүний өнгөтэй хайр бэлэглэе
Амсаад л бялхам жаргал бэлэглэе
Алгуурхан ирж буй шинэ оны мэнд хүргэе!
Дуулж баясч угтаарай, шинэ оноо
Дурлаж дурлуулж яваарай, шинэ ондоо
Дутуугаа дүүргээд аваарай, цаг байна
Дутагдлаа засаад амьдраарай, нас байна
Буурлаа дээдэлж яваарай, буян нь ирнэ
Бусдыгаа хүндэлж амьдраарай, нэр нь ирнэ
Бодлоо цэгцэлж амьдраарай, үйлс нь бүтнэ
Буянаа түгээж яваарай, жаргал ирнэ
Happy new year!
2010 оны 10 дугаар сарын 30. Өнөөдөр миний блог шинээр төрсөн өдөр, мөн тэгш ой, тэгш сар, тэгш өдрүүд давхацсан билэгт сайн өдөр байна.
Thursday, December 30, 2010
ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Hairt naizda shine onii mend.
UREEGEE TANIHGUI BAYAN
UREE TANIHGUI ONOR bolohiin erool devshuulie.
Post a Comment