Thursday, December 23, 2010

Монгол иргэдээ, монгол байгууллагуудаа дэмжицгээе.

Уг нь би энэ сэдвийг Монгол улсаа хөгжүүлье гэж нэрлэх гэсэн боловч нөгөө дээр гарчихаад шүлсээ хаяад буудаггүй АВИЛГАЧИН, ТОНУУЛЧИД-ийг ч бас дэмжчих гээд байгаа юм шиг санагдаад ингээд нэрлэчихлээ л дээ. Зарим авилгачид нь ямар нэг бусармаг аргаар төрийн дээд албанд олон жил суучихаад эрх мэдлээ буруугаар ашиглаж замбармаагүй хөлжихөөд би бол монгол улс, би бол монголын ирээдүй, монголын зүрх нь, би л хөгжүүлж байна, зөвхөн би, би л... гэж гариг андуурч хашгичаад байх юм. Ер нь бол аливаа улс орон, төр засаг гэдэг маань миний ойлголтоор иргэний нийгэм нь өөрөө улс орон, төр засгийн нүүр царай байх гэж боддог юм. Иргэдийн амьдралын түвшин, одоогийн амьдарч байгаа амьдралдаа хир сэтгэл хангалуун байна гэдгээр нь улс орны хөгжил харагддаг байх гэж бодож байна. Тэгвэл хэдүүлээ улсынхаа нийслэлийг л харъя л даа БИТҮҮ УТАА, Утаанбаатар гэдэг нэрээр ч соличмоор болчихсон, хотын зам нь нил эвдрэл, битүү түгжрээ, олон замбараагүй барилга байшин, салхин дээр нь баригдсан гэр хороололууд ЭНЭ АМЬДРАЛ БИШ ШҮҮ НАЙЗ НАРАА. 
Нэг зүйлийг залуусдаа анхааруулахад тахир дутуу, ямар нэг гажигтай хүүхэдтэй болж насаараа зовъё, хүүхэдээ зовооё гээгүй л бол өвөл битгий хүүхэд хийгээрэй. Эхийнхээ амаар амьсгалж байгаа тэр бяцхан эс анхнаасаа энэ хорт утаагаар утуулж эхийн хэвлийд бүрэлдвэл 9 сарын дараа ямар хүүхэд болж төрөх нь тодорхой биздээ. Хошногоны нүх нь битүү, тагнай цоорхой гэх мэт ямар нэг гажигтай хүүхдүүд ихээр төрж байна гэдэг бол утаатай 100% хамаатай гэж би боддог юм. Гэтэл төрийн дээд албаныхан энэ бүхнийг харахгүй байгаа гэж бодохгүй байна, тоохгүй байгаа нөхөд заваан $оороо өөрсдөө утаанаас гараад Хаусаа барьчихсан эхнэр хүүхэд нь эрүүл агаарт өсч торниж байгаа болохоор 76 эвэртэй туулай нар дорвитой арга хэмжээ авч утааг арилгахгүй монголчуудыг энд бүгдийг нь алах гэж байгаа юм байхдаа. Яагаав саяхан л Сүх жанжины талбай дээр нөгөө согтуугаар БИ НОМЕР НЭГИЙН ХҮҮ АЗТАЙ АВИЛГАЛЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ байна гэж хашгираад байдаг шар дээлтэй, палдигар нөхөр чинь хэн билээ дээ, тэр нөхөр хир зэрэг хөрөнгөтэйгөө ч мэдэхгүй, тоолж ч барахааргүйгээр ТӨРӨӨС баяжчихаад ямар сайндаа эхнэр Полдгорынх нь нэр дээр Швейцарын банкинд гэхэд л манай бүхэл бүтэн МОНГОЛ улсын жилийн төсвөөс давсан их $ хадгалчихсан байна гэж байгаа бас болоогүй, энэ бол түүний хувьд зүгээр л жишээ. Анх улс төрд цалингаа аваад л явж байсан БААГИЙ яаж ийм ахархан хугацаанд Толгойтой үснийхээ ширхэгээс ч арвин $той болсонг нь тааж ядах юмгүй биш үү. Тэгсэн нөхөр одоо бүр даварчихсан, Толгойлогчийн сонгуульт тоглолтонд дахин тоглож байхдаа шударга шүүгчидийн (иргэдийн) олонхийн саналаар нам тавиулж ЯЛАГДЧИХААД хүлээн зөвшөөрч чадахгүй, эрх мэдэл нь хумигдаад, үгэнд нь орж байсан нөхөд үгийг нь тоохоо байчихаар бүр байж ядаад шээс нь гоожчихгээд буцаж улс төрд орох гэж бачуурч байгааг нь харахаас бөөлжис цутгамаар, ичих нүүрээ элгэндээ наачих юм даа гэж. За тэр ч яахав гол сэдэв рүүгээ оръё бүр хадуурчихлаа хэхэ.
Би саяхан Бээжин, Шанхай руу ажлаар явсан юм. Тэгээд л яахав дээ завтай цагаараа эмэгтэйчүүдийн хэлдгээр шоппинг хийнэ биз дээ. Шинэ жилээр өмсчих костьюм авчих санаатай баахан хэслээ. Тэгсэн харин өмхий хятадуудын бараа чинь ямар үнэтэй болчихсон юм бэ? Гайгүй нүдэнд туссан нь доод тал нь л 500000төг-с дээш байх юм бүр уур хүрээд өмхий хятадуудыг тэтгэж байхаар монголдоо очоод авъя гээд аваагүй юм. Монголчууд ч гэсэн урдаас зөөдөг л дөө. ГЭХДЭЭ тэр хүн маань ядаж өөрөө урагшаа яваад, уйгагүй тэнээд, хар хятадуудыг царайчлаад яриа хөөрөөгөө хийгээд, байцаагч нарыг аргалж чаргалаад, хаа байсан холоос хөлсөө дуслуулан олж ирсэн хөдөлмөр нь байна. Мөн түүний барааны ашгийн цаана хань, үр хүүхэд нь байна. Цаашилбал уг дэлгүүр нь ажилчидтай бол ажилчид нь цалинтай золгоно, мэдээж ажилчидынх нь цаана үр хүүхэд, хань ижил нь амжиргаатайгаа золгоно гээд бүх зүйл эерэг гинжин хэлхээтэй байгаа биз. Тэгэхэд би урдаас тэрийг үнэтэй авсан бол өмхий хужааг л шууд тэтгэж таараад байгаа юм. Монголдоо ирээд яахав ээ боломжийн үнээр дажгүй Костьюм аваад л өмсчихсөн, гол нь монгол иргэн, байгуулагаа дэмжсэндээ би сэтгэл хангалуун үлдсэн дээ.
Эцэст нь юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл Монголд үйлдвэрлэж чадахгүй тэр машин, комьютер, телевизорыг нь байг гэхэд МОНГОЛДОО ҮЙЛДВЭРЛЭЖ ЧАДДАГ ЗҮЙЛСЭЭ МОНГОЛООСОО ХУДАЛДАЖ АВЦГААЯ, МОНГОЛ ИРГЭД, МОНГОЛ БАЙГУУЛЛАГУУД АА ДЭМЖИЦГЭЭЕ ЭЭ гэж уриалах гэсэн юмаа. Харин үүнийг дагаад Монгол байгууллагууд маань өөрсдөө үйлдвэрлэж байгаа зүйлс, бараа таваарынхаа үнийг хямдруулах, чанар, хийц, дизайн, сонголтыг сайжруулах тал дээр байнга шинийг эрэлхийлж, дэвшиж дээшилж байгаасай гэж хүсэх байна даа. БАЯРЛЛАА...

1 comment:

Anonymous said...

Ulsiin ih hural, Zasgiin gazriin buh tanhimuudiin agaarjuulaltiig utaatai holbon, buh oroog n utaagaar utah yumsan tegvel l ene 76 gahai,noyd tushmeduud oilgojdorvitoi arga hemjee avah bhdaa. Odoo oglood shaltgaangui hanialgadad ovchtei bolloo novsh gj.