Monday, January 3, 2011

Хүний сайхан сэтгэл


Шинэ оны эхний мэндчилгээ болгож "Хүний сайхан сэтгэл" дууг бүх сайхан сэтгэлт хүмүүст зориулъя.

Хүний сайхан сэтгэл

Хүний сайхан сэтгэлийг хайрлаж яваарай гээд

Хүж дэлхийд би хүслээ шингээж дуулмаар байна

Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг

Ялгуун сарны доор үгээр хэлэхийн аргагүй, үгээр хэлэхийн аргагүй

Андын сайхан сэтгэлийг хайрлаж яваарай гээд

Алтан дэлхийд би аялгуут дуугаа дуулмаар байна

Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг

Ялгуун сарны доор үгээр хэлэхийн аргагүй, үгээр хэлэхийн аргагүй

Найзын сайхан сэтгэлийг хайрлаж яваарай гээд

Нарт хорвоод би нандин бүхнийг дуулмаар байна

Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг

Ялгуун сарны доор үгээр хэлэхийн аргагүй, үгээр ч хэлэхийн аргагүй ээ

No comments: