Thursday, December 30, 2010

Хэрхэн жаргалаа олох вэ? залуусаа...

Сайн байна уу залуус минь. Эрхэм залуу хүн та өнөөгийн амьдралдаа ер нь хир сэтгэл хангалуун амьдардаг вэ, таний амьдралд яг одоогийн байдлаар нэн шаардлагатай, за надад нэг ийм, ийм зүйлс байхад л би сэтгэл хангалуун, мөр бүтэн, үр хүүхэд хойч үедээ санаа зовох зүйлгүйгээр жаргалтай амьдарчих юм байна даа гэж бодогдож явдаг ямар, ямар асуудлууд байдаг вэ? Түүнд хүрэхийн тулд залуус бид өөрсдөө хэрхэн яах ёстой, Төр захиргаа, ихэс дээдсийн зүгээс биднийг бодлогоор хэрхэн дэмжих хэрэгтэй санагддаг зэргийнхээ талаар бодож явдаг зүйлсээ бичиж үлдээгээрэй. Би нэгэн судалгаа явуулах гэж байгаа юм. Та сувгаа солихоосоо өмнө миний судалгааны ажилд гүн туслалцаа үзүүлэн сэтгэгдэл үлдээгээрэй, тэгвэл би их баярлана шүү.

1 comment:

Bujidmaa Liberty said...

Жаргалыг хүн өөрөө бүтээдэг юм шүү. Энэ л хамгийн чухал нь. 2011 онд хайртдаа зүрхээ, найздаа сэтгэлээ, аав ээж, ах дүүстээ асрал энэрэлээ, хамт олон улс орондоо хүч, оюунаа зориулаарай.