Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе
Цагаан сүүний өнгөтэй хайр бэлэглэе
Амсаад л бялхам жаргал бэлэглэе
Алгуурхан ирж буй шинэ оны мэнд хүргэе!
Дуулж баясч угтаарай, шинэ оноо
Дурлаж дурлуулж яваарай, шинэ ондоо
Дутуугаа дүүргээд аваарай, цаг байна
Дутагдлаа засаад амьдраарай, нас байна
Буурлаа дээдэлж яваарай, буян нь ирнэ
Бусдыгаа хүндэлж амьдраарай, нэр нь ирнэ
Бодлоо цэгцэлж амьдраарай, үйлс нь бүтнэ
Буянаа түгээж яваарай, жаргал ирнэ
Happy new year!
2010 оны 10 дугаар сарын 30. Өнөөдөр миний блог шинээр төрсөн өдөр, мөн тэгш ой, тэгш сар, тэгш өдрүүд давхацсан билэгт сайн өдөр байна.
Thursday, December 30, 2010
ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ
Хэрхэн жаргалаа олох вэ? залуусаа...
Сайн байна уу залуус минь. Эрхэм залуу хүн та өнөөгийн амьдралдаа ер нь хир сэтгэл хангалуун амьдардаг вэ, таний амьдралд яг одоогийн байдлаар нэн шаардлагатай, за надад нэг ийм, ийм зүйлс байхад л би сэтгэл хангалуун, мөр бүтэн, үр хүүхэд хойч үедээ санаа зовох зүйлгүйгээр жаргалтай амьдарчих юм байна даа гэж бодогдож явдаг ямар, ямар асуудлууд байдаг вэ? Түүнд хүрэхийн тулд залуус бид өөрсдөө хэрхэн яах ёстой, Төр захиргаа, ихэс дээдсийн зүгээс биднийг бодлогоор хэрхэн дэмжих хэрэгтэй санагддаг зэргийнхээ талаар бодож явдаг зүйлсээ бичиж үлдээгээрэй. Би нэгэн судалгаа явуулах гэж байгаа юм. Та сувгаа солихоосоо өмнө миний судалгааны ажилд гүн туслалцаа үзүүлэн сэтгэгдэл үлдээгээрэй, тэгвэл би их баярлана шүү.
Thursday, December 23, 2010
ӨӨРТӨӨ ИТГЭ, ӨӨРТӨӨ ИТГЭ
Та бүхэнд энэ зураг яг юуг өгүүлж байгаа юм шиг санагдаж байна даа. Миний хувьд энэ муур би бол арслан, эсвэл би арслан болно гэж бодож байгаа гэж бодож байна. Америкийн тэрбумтан Дональд Трамп гэдэг бизнесмэн хүн ингэж хэлсэн байна. “Хэнд ч бүү итгэ, зөвхөн ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ л итгэ гэж” Энэ их үнэн үг шүү найз нараа. Энэ том бизнесмэн хүн энэ их хөрөнгийг олж хураахын тулд мэдээж олон хамтрагч, ажилчидтай байсан байж таарна. Гэхдээ бүх зүйлсийг, жижиг сажиг зүйлсийг ч гэсэн өөрөө хянаж үзэж байж санаа нь амардаг хүн гэж 1 номон дээрээс нь би уншиж байсан юм байна. Танийг дэвжиж дээшлэхэд хэн ч таньд туслахгүй зөвхөн та өөрөө өөртөө л найд өөр хэнд ч биш. 30, 35нас гараад ирэхийн алдад сурах идэвхи сулраад, ой тогтоолт мууддаг гэж шинжлэх ухаан баталсан байна. Иймд аль болох залуу байгаа дээрээ маш ихийг сурч мэд, идэвхи, санаачлагатай бай тэр чинь л таний ажил амьдралд тань ашиг тусаа өгч албан тушаалдаа дэвшиж дээшлэхэд, цалин пүнлүүгээ нэмүүлэхэд чинь тус болно шүү. Том амжилт гэдэг маань өөрөө асар олон жижиг амжилтуудын нийлбэр байдаг гэж миний нэг хүндэлж явдаг хүн маань надад хэлж байсан юм байна. Тэгэхээр залуучууд та бүхэн минь хир эрт, хир ихийг сурч мэднэ, хир хурдан дэвшиж дээшлэнэ тэр хэмжээгээр улс орон маань чадавхитай боловсон хүчнүүдтэй болж улс МОНГОЛ маань түргэн хөгжих болно доо.
ТЭГЭХЭЭР ЭРХЭМ ХҮНДЭТ ЗАЛУУ ЧИНГИСҮҮД МИНЬ ТА БҮХЭН МИНЬ АЛЬ БОЛОХ ЗАЛУУ БАЙГАА ДЭЭРЭЭ ИХИЙГ СУРЧ МЭД, НЭР ТӨРӨӨ БОДОЖ ЯВ, ЗОРИГТОЙ, ЭРЧ ХҮЧТЭЙ, ҮНЭН Ч ТУУШТАЙ БАЙ, ГИШГЭСЭН МӨРӨӨ БАЙНГА ЭРГЭЖ ХАРЖ БАЙ, ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ БАЙ, МЭРГЭЖИЛДЭЭ ЭЗЭН БОЛ, ХУЛГАЙ, АРХИ, ЗАЛХУУ, ХЭНЭГГҮЙ ЗЭРЭГЭЭС ХОЛ ЯВААРАЙ. ЗА ДАА ТЭГЭХЭД ЕР НЬ БҮХ ЗҮЙЛ САЙХАН БОЛНО ДОО, САЙХАН БОЛНО. БАЯРЛЛАА...
Монгол иргэдээ, монгол байгууллагуудаа дэмжицгээе.
Уг нь би энэ сэдвийг Монгол улсаа хөгжүүлье гэж нэрлэх гэсэн боловч нөгөө дээр гарчихаад шүлсээ хаяад буудаггүй АВИЛГАЧИН, ТОНУУЛЧИД-ийг ч бас дэмжчих гээд байгаа юм шиг санагдаад ингээд нэрлэчихлээ л дээ. Зарим авилгачид нь ямар нэг бусармаг аргаар төрийн дээд албанд олон жил суучихаад эрх мэдлээ буруугаар ашиглаж замбармаагүй хөлжихөөд би бол монгол улс, би бол монголын ирээдүй, монголын зүрх нь, би л хөгжүүлж байна, зөвхөн би, би л... гэж гариг андуурч хашгичаад байх юм. Ер нь бол аливаа улс орон, төр засаг гэдэг маань миний ойлголтоор иргэний нийгэм нь өөрөө улс орон, төр засгийн нүүр царай байх гэж боддог юм. Иргэдийн амьдралын түвшин, одоогийн амьдарч байгаа амьдралдаа хир сэтгэл хангалуун байна гэдгээр нь улс орны хөгжил харагддаг байх гэж бодож байна. Тэгвэл хэдүүлээ улсынхаа нийслэлийг л харъя л даа БИТҮҮ УТАА, Утаанбаатар гэдэг нэрээр ч соличмоор болчихсон, хотын зам нь нил эвдрэл, битүү түгжрээ, олон замбараагүй барилга байшин, салхин дээр нь баригдсан гэр хороололууд ЭНЭ АМЬДРАЛ БИШ ШҮҮ НАЙЗ НАРАА.
Thursday, December 2, 2010
Алтан нарыг мандах тоолонд...
Миний дуртай шүлгийг гүйцээж өгсөн найз Болор-Оддоо их баярллаа. Энэ сайхан шүлгийг зохиосон хүн нь Говийн ноён догшин хутагт Дулдуйтын Данзанравжаа гуай байсан юм байна.
Ингээд дуртай шүлгээ (шүлэг гэсэн чинь уг нь сургаал үгс юм байна) бүрэн эхээр нь тавилаа. Эрхэм хүн та Алтан нарыг мандах тоолонд үнэн сэтгэлээсээ "Сайн байна уу нар минь" гээд мэндчилж байгаарай тэгвэл та нарнаас их энерги авч ажил үйлс, амьдрал ахуй чинь өөдрөг, бүтэмжтэй, сэтгэл санаа тайван, тогтуун сайхан байдаг юм шүү. Баярллаа..
Subscribe to:
Posts (Atom)