Wednesday, January 26, 2011

Хэрхэн Англи хэлтэй болдог юм билээ...

Өнөөгийн энэ хурдацтай хөгжиж байгаа нийгэмд Англи хэл шиг хэрэгтэй хэл байхгүй болоод байна. Уг нь толгойтой болгон л English-ийг сурах гээд их бага хэмжээгээр оролдсон гэхэд болох байх, би ч гэсэн цагтаа оролдож л байлаа. За яахав анхны мэдэгдэхүүнгүй хүний хажууд ABC-тэйгээ л байх. Гэхдээ үнэхээр хангалтгүй байгаад байдаг. Яг аргыг нь олж чадахгүй бол их төвөгтэй нөхөр шиг байна лээ. Иймд English-тэй эрхэм та хэрэв хүнлэг хүн бөгөөд, таньд төвөгтэй санагдахгүй бол бусдад буян болог гээд ядаж хэрэглээний түвшинд гацчихгүй ярьдаг, ойлгодог болчихоор хялбар нандин арга байгаа бол бидэнд хэрхэн яаж үр дүнтэй зөв сурсан аргаасаа ганц хоёрыг ч болов бичиж үлдээнэ үү.

Monday, January 24, 2011

Амьдрах сайхан - 2 буюу “БИ”


Намайг Ч. Идэр гэдэг. Би Баянхонгор аймгийн Өлзийт сумаас гаралтай ЗАНА-ын БОР-ын удмын хүн л дээ. Цагтаа ЗАНА-ын удмынхан Баянхонгортоо цуутай баячууд байсан гэж ярьдаг юм билээ за тэр ч яахав. Би 1981 оны 8 дугаар сарын 31-нд Улаанбаатар хотод аав Чимэдцэрэнгийн 3 дугаар хөвгүүн нь болж орчлонд мэндэлжээ. ОРЧЛОНД НАМАЙГ ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН АЧТАЙ ААВ, ЭЭЖДЭЭ МЭХИЙН ЁСОЛЪЁ. НАМАЙГ ТӨРҮҮЛЖ ӨСГӨН, ӨДИЙ ЗЭРЭГТ ХҮРГЭСЭНД МАШ ИХ БАЯРЛАЛАА, ТА ХОЁРТОО ХАЙРТАЙ ШҮҮ, ХҮҮ НЬ САЙН ЯВЖ БАЙНАА, ХИЧЭЭНЭЭ гэж хэлье.

Tuesday, January 11, 2011

Амьддаа бие биенээ хайрлаарай

Wow Connie Talbot - Энэ их хөөрхөн охин шүү, шүүгчид ер нь хэн ч байсан 6хан настай ийм бяцхан охиныг хэн ингэж чадварлаг, мэдрэмжтэй, хэвлүүхэн дуулна гэж хэн санах вэ дээ. Би ТВ-ээр гарч байхад нь үзэж байгаагүй юм. Саяхан You Tube-ээр үзчихээд улаан фэн нь болсон доо Connie Talbot I love you хэхэ. Шүүгч Simon-ыг "You are fantastic" гэж хэлэхэд Connie-гийн хязгааргүй ихээр баярлаж байгаа нь их хөөрхөн. Анх 2007 онд оролцож байсан гэдэг чинь одоо бараг 10 настай байх нь ээ дээ. Goodluck to you! You are fantastic!
Бурмаар тэтгэхээр! Урмаар тэтгэ гэдэгдээ. Хүмүүсээ бие биедээ урам хайрлаж, халуун дулаан үгээ харамгүй чулуудалцаж, эрч хүч, энерги бэлэглэж амьдарцгаая!

Monday, January 3, 2011

Хүний сайхан сэтгэл


Шинэ оны эхний мэндчилгээ болгож "Хүний сайхан сэтгэл" дууг бүх сайхан сэтгэлт хүмүүст зориулъя.

Хүний сайхан сэтгэл

Хүний сайхан сэтгэлийг хайрлаж яваарай гээд

Хүж дэлхийд би хүслээ шингээж дуулмаар байна

Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг

Ялгуун сарны доор үгээр хэлэхийн аргагүй, үгээр хэлэхийн аргагүй

Андын сайхан сэтгэлийг хайрлаж яваарай гээд

Алтан дэлхийд би аялгуут дуугаа дуулмаар байна

Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг

Ялгуун сарны доор үгээр хэлэхийн аргагүй, үгээр хэлэхийн аргагүй

Найзын сайхан сэтгэлийг хайрлаж яваарай гээд

Нарт хорвоод би нандин бүхнийг дуулмаар байна

Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг

Ялгуун сарны доор үгээр хэлэхийн аргагүй, үгээр ч хэлэхийн аргагүй ээ