Нэг ийм шүлэг байдаг юмаа нэр нь юу билээ дээ байз?
Өглөө болгон эртлэн босож Өндөр тэнгэрийг ширтэн харж байОгторгуй хурмаст уужмын хутгаа оюун ухаанд тань хайрлах болноо
Орой болгон нэгийг бодож одод ертөнцийг ширтэн харж бай
Эндэгдэлгүй дэвжихийн учир тавилангаар эрдэнэт бөмбөлөг гийх болноо...
гэдэг бил үү дээ би бас сайн санахгүй байна. Намайг бага ангид сурдаг байхад л өглөө болгон энэ шүлэг радиогоор явж байдагсан, одоо харин явдаг юм болов уу сайн мэдэхгүй юм. Яагаад ч юм бэ би энэ шүлгэнд их дуртай, амандаа байнга уншдаг сан. Цаашаа үргэлжлэл нь зөндөө байдаг юмаа, би мартчихаад байна. Энэ шүлэгний нэр , зохиогч, үргэлжлэлийг нь мэддэг хүн байвал, үргэлжлүүлж өгөөрэй. Тэгвэл таньд би их баярланаа хэхэ. Миний блогийн анхны зочин хэн байх, хэн коммент эхлэж бичихийг би таашгүй. Гэхдээ ямартай ч таньд урьдчилаад МАШ ИХ БАЯРЛЛАА гэдгээ хэлье. Учир нь би блогчин болж ЧАДАХ УУ, ҮГҮЙ ЮУ гэдэг асуудал надад одоо тулгараад байна л даа. Хэрэв магадгүй та бүхнээс надад урам хайрлавал би сайн блогчин болохын төлөө зүтгэнээ, цаашид бичих сэдэв маань ч ерөнхийдөө толгойд ар араасаа орж ирээд л байна. Нарт орчлонд хүн болж төрөх гэдэг их хувь заяа байдаг, шуудай шар будааг зүүн дээр нэг бүрчлэн унагаахад 1ш нь л тогтож үлдсэнтэй адил их үнээр олддог гэдгийг би байнга санадаг болоод байгаа. Амьдрах үнэхээр сайхан шүү хүмүүс ээ. За байз унтах гээд оролдъё, нойр минь хүрдэг л байгаа даа...
4 comments:
Би бас нойр хүрэхгүй болохоор нь босож ирээд блог дээрээ юм бичмээр санагдаад компьютероо асаатал хамгийн сүүлийн орсон блог автоматаар гарч ирээд. Тэгээд над шиг л нойр нь хулжсан энэ блогийн эзэнд ганц ч гэсэн сайхан үг үлдээхээр бичиж сууна. Би ер нь шөнө ком дээрээ их ажилладаг л даа. Гэхдээ тэр бүр блог дээрээ юм бичээд байдаггүй. Бичмээр санагдсан, бичих хүсэл төрсөн тэр үедээ л бичдэг. Блогтой болсны уянга нь үүнд л байдаг юм даа. Блогтой болсны аз жаргалыг амсаж эдэлж, хайрлаж, хүртэж яваарай. Сэтгэлийг чинь хөгөлж, амжилтыг чинь тэтгэдэг юм шүү.
Saikhan Blog hutulj bgaa yum bn. Bayar khurgey.
Bolor-Od
Өглөө бүр эртлэн босож
Өглөө бүр эртлэн босож
Өндөр тэнгэрийг хүндэтгэн харж бай
Огторгуйн хурмаст уужмын хутгаа
Оюун ухаанд тань шингээх болно
Алтан нарыг мандах тоолонд
Алаг зүрхнээсээ догдлон харж бай
Эндэлгүй дэвжихийн учир тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийх болно
Орой бүр нэгийг санаж
Одот тэнгэрийг хүндэтгэн харж бай
Од гаригс үзэсгэлэнт сүлдээрээ
Оюун ухааныг тань гийгүүлэх болно
Ухаант хүн та хаа ч явсан
Уулсын оройг хүндэтгэн харж бай
Баян буурал хангайн хишгээр
Бат түвшин явах болно
Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан, даруухан, инээмсэглэн харж бай
Өнөр өтгөн, урт удаан наслахын
Өлзий буян орших болно
Төрийн соёрхолт яруу найрагч З.Дорж
my medeh humuusees anhdagch ni chi shuu.bolj bna...chi chadnaa
Далд далдхан бухимдлыг бүтээлээрээ нууж
Даваа өндөр амьдралд эрт өгссөн залуу минь
Сэтгэлийн сайхан итгэлийн гэрлээр жигүүрлэсэн таны
Сэнтийд залрах алдар тань бадраг хэмээн ерөөе.
Д.
Post a Comment